НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН ДУНД УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ОГНОО : 2018/03/06 УНШСАН: 527

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН 

ДУНД УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга, удирдлагууд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс  03 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг дүүрэг бүрээр хүлээн авч уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Уулзалт, сургалтад нийслэлийн 9 дүүргийн нийт 228 цэцэрлэгийн эрхлэгч оролцож, цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлуудаар санал солилцон, цаашид хийгдэх ажлын талаар харилцан ярилцлаа.

Сургалтаар НБГ-ын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа, Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяр, Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганбаяр,  нар “Зөрчлийн тухай  хууль”, “Тушаалын  хууль эрх зүйн үндэслэл”, “Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж”  сэдвээр  тус тус сургалт зохион байгууллаа.

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ