“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2018/03/01 УНШСАН: 942

 “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

 

МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-наас санаачлан “Музейн нээлттэй өдрүүд” –ийг 2018 оны 3 дугаар сарын 01- нээс 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн ЕБС-ийн суралцагчдад музей үзүүлэх ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж эхэллээ.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт  нийслэлд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байхаар боллоо.

 “Музейн нээлттэй өдрүүд”-ээр Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гарч, төрөл бүрийн ажил зохион байгуулагдах бөгөөд музейг сурагчдад үнэ төлбөргүй үзүүлэх юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа музейг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа сурагчдын аюулгүй байдалд онцгой анхаарч, удирдлага зохион байгуулалтаар бүрэн хангаж ажиллахыг харъяа байгууллагуудад  үүрэг чиглэл өглөө.

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДАД

МУЗЕЙ ҮЗҮҮЛЭХ ХУВААРЬ

Сар өдөр

III/01

III/02

III/03

III/04

III/05

III/06

III/07

1

Төрийн түүхийн музей

БГД

БЗД

НД, БНД, БХД

СБД

ХУД

ЧД

СХД

2

Чойжин ламын сүм музей

БГД

БЗД

НД, БНД, БХД

СБД

ХУД

ЧД

СХД

3

Богд хааны ордон музей

СХД

БГД

БЗД

НД, БНД, БХД

СБД

ХУД

ЧД

4

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

ЧД

СХД

БГД

БЗД

СХД

СБД

ХУД

5

Монголын үндэсний музей

ХУД

ЧД

НД, БНД, БХД

БГД

БЗД

СХД

СБД

6

Улаанбаатар хотын түүхийн музей

СБД

 

ХУД

СХД

НД, БНД, БХД

БГД

БЗД

ЧД

7

Монгол цэргийн музей

СБД

 

ХУД

СХД

НД, БНД, БХД

БГД

БЗД

ЧД

8

Үлэг гүрвэлийн музей

СХД

СБД

ХУД

НД, БНД, БХД

ЧД

БГД

БЗД

9

Театрын музей

БЗД

ЧД

 

СБД

ХУД

СХД

НД, БНД, БХД

БГД

10

Монголын уран зургийн галерей

БЗД

ЧД

 

СБД

ХУД

СХД

НД, БНД, БХД

БГД

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ