ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/02/26 УНШСАН: 765

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 02 дугаар сарын 28-ныг хүртэл “Миний гэр аюулгүй орчин уриатай” ахуйн ослоос сэргийлэх 1 сарын аяныг Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан Спортын яам, Нийслэлийн Боловсролын газар, Гэр Бүл Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран  зохион байгуулж байна

Аяны хүрээнд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр сургуулийн нийгмийн ажилтан, эмч нарын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулсан “Миний гэр аюулгүй орчин” сэдэвт сургалтад төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 248 нийгмийн ажилтан, эмч нар оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ