ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
ОГНОО : 2018/02/23 УНШСАН: 5137

ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ
ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

2018.02.23

            Нийслэлийн Боловсролын газрын орлогч даргын баталсан “Стандарт цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад шинжилгээ хийх  удирдамж”-ийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 26, 28-ны өдөр “Түвшин тогтоох ” шалгалтыг  дараах зохион байгуулалтаар явуулна. Үүнд:

Нэг. Сургуулийн зохион байгуулалт:

1. Сургалтын менежерүүд, Боловсролын газраас ирүүлсэн сэдвийг онлайнаар хүлээн авч ЗАН-ийн ахлагчаар нягтлан шалгуулж, олшруулан эхэлнэ. 

2. Төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн
IV-XII анги хамрагдана.

3. Сургалтын менежерүүд, шалгалтын сэдвийг НБГ-ын
www.edub.edu.mn сайтаас татах код авна. Холбогдох дугаар ( 94016262, 99299680 )

4. Шалгалт авах өдөр 07:
30-08:30 цагийн хооронд сэдвийг сайтад байршуулаад устгана.

5. Түвшин тогтоох шалгалтад анги, бүлэг, сурагчдыг бүрэн хамруулна.

6. Ерөнхий боловсролын сургуулиуд 2018 оны
II/26-ны өдрийн 1 ээлжийн 2-р цаг дээр 4, 5, 6, 7, 8 -р анги, II/28-ны өдрийн 1-р ээлжийн 2-р цаг дээр 9, 10, 11-р ангийн түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулна. Сэдвийн нууцлалыг тухайн сургууль бүрэн хариуцна.

7. ЕБС-ийн сургалтын менежерүүд анализ, дүн мэдээгээ нягтлан, тухайн өдөртөө 
багтаан дүүргийн боловсролын хэлтэст цаасаар болон файлаар хүргүүлнэ.

8. Дүүргийн боловсролын хэлтсүүд дүн мэдээг нэгтгэн 03 дугаар сарын 05-ны дотор 
boldbaatar@edub.edu.mn хаягаар ирүүлнэ.

9. Түвшин тогтоох шалгалтын анализын хүснэгтийг дараах байдлаар хийж, ирүүлнэ.



Үлгэрлэвэл:

Хичээл

Анги

Бүлгийн тоо

Нийт сурагчдын тоо

Шалгагдсан Сурагчдын тоо

Даалгавар

Авах оноо

Авсан оноо

Гүйцэтгэлийн хувь

A

B

C

D

F

AB

ABCD

1

2....гм

1






Хоёр. Нийслэлийн Боловсролын газар:

  1. “Түвшин тогтоох” 2 дугаар сарын шалгалтын хуваарь гаргах
  2. Стандарт, цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн түвшин тогтоох шалгалтын сэдэв, шалгуур, анализ хийх аргачлалыг хичээл бүрээр боловсруулах
  3. Түвшин тогтоох шалгалтын дүнг, өмнөх шалгалтын дүнтэй харьцуулан стандарт хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  4. Шалгалт авах тухайн өдөр боловсруулсан сэдэв, аргачлалыг нийслэлийн Боловсролын газрын сайтад татаж авах хэлбэрээр байршуулна.

Түвшин тогтоох шалгалтын хуваарь:  2018 оны 02 дугаар сарын  түвшин тогтоох шалгалтын хуваарь:      

Хичээл / анги

4

5

6

7

8

9

10

11

1

Монгол хэл бичиг, уранзохиол









2

Түүх









3

Газарзүй









4

Хими









5

Биологи









6

Дизайн технологи









7

Мэдээлэл зүй









8

Физик









9

Математик









10

Хөгжим









11

Орос хэл









12

Англи хэл









13

Биеийн тамир









14

Монгол хэл/ бага/









15

Математик /бага/










Нийт тоо

1

1

2

2

4

3

2

2


БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС

2018.02.23

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ