Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад
ОГНОО : 2018/02/23 УНШСАН: 723

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсрол сургалтын байгууллага /цэцэрлэг, сургууль/-ын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад бүрдүүлэх бичиг баримт

Д/д

Бүрдүүлэх бичиг баримт

Тавигдах шаардлага

1

Албан бичиг /өргөдөл

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргана. Өөрөөр хэлбэл зөвхөн Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан үүсгэн байгуулагч хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.

2

Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Тухайн боловсрол сургалтын байгууллага нь аж ахуйн нэгж байгууллагын нэрээр байгуулагдсан бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна.

3

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Цэцэрлэг, сургуулийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна. Түрээсийн гэрээгээр ашигладаг бол түрээсийн гэрээг эх хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн хуулбарыг хамт ирүүлнэ.

4

Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “... үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан стандартад нийцсэн тухай” тодорхойлолт

5

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нөхцөл шаардлагын хамт

-

6

Нийгмийн даатгал, татварын байгууллагын тодорхойлолт

Тухайн боловсролын сургалтын байгууллага нь нийгмийн даатгал, татварын байгууллагад өр төлбөргүй талаар тодорхойлолт

7

Гэрэл зураг

Сургалтын байрны орц, гарц, сургалтын орчин нөхцөлийг харуулсан гэрэл зургууд

 

Санамж:

  1. Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана.
  2. Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно. /Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 /
  3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй. /Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 /
  4. Шаардлагатай тохиолдолд цэцэрлэгийн сургалтын орчин нөхцөл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, багш нарын бичиг баримттай танилцана.

-----------оо0оо-----------

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ