НИЙСЛЭЛД ШИНЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН, БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА
ОГНОО : 2018/02/12 УНШСАН: 283

НИЙСЛЭЛД ШИНЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ

ХҮСЭЛТЭЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА 

 

Нийслэлийн Боловсролын газраас иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжих, сургууль, цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 2018 онд шинээр сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Багш хөгжлийн ордонд зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд шинээр сургууль, цэцэрлэг байгуулах сонирхолтой 90 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага оролцсон байна. Сургалтаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтад тавигдах шаардлага, сургалтын орчин нөхцөлд тавигдах эрүүл ахуйн шаардлага, стандартын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 28-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ