3 ЭЭЛЖИНД ХИЧЭЭЛЛЭЖ БУЙ СУРАГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛЛАА
ОГНОО : 2018/02/09 УНШСАН: 296

3 ДУГААР ЭЭЛЖИНД ХИЧЭЭЛЛЭЖ БУЙ СУРАГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛЛАА

 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 19 сургууль 3 ээлжээр хичээллэж байна. 3 дугаар ээлжинд хичээллэж байгаа сурагчдыг гэр сургуулийнхаа хооронд аюулгүй зорчих, сургуулийн орчинд зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх   ажлын хүрээнд нийслэлийн Боловсролын газраас санаачлан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын орчны аюулгүй байдлын судалгааг хийж, судалгааны үндсэн дээр зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тарах үед нийтийн тээврийн цаг, чиглэлд зохицуулалт хийж ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээг туршилтаар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл явуулсан бөгөөд 02 дугаар сарын 5, 6-ны өдрийн байдлаар нийт 474 сурагч хамрагдсан байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ