Нийслэлийн Боловсролын газар 2017 оны үйл ажиллагааны дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлгээ авлаа
ОГНОО : 2018/02/07 УНШСАН: 584

Нийслэлийн Боловсролын газар 2017 оны үйл ажиллагааны дүнгээр

 “Бүрэн хангалттай” үнэлгээ авлаа           

                                                                                                                        2018.02.05

 

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, тус зөвлөгөөний эхэнд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн НЗДТГ-ын харъяа хэлтэс, агентлагуудад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өргөмжлөл гардууллаа.

Нийслэлийн Боловсролын газар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэн бусдыгаа манлайлан ажилласнаар энэхүү өргөмжлөлийг хүртлээ.

Мөн Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу сүүлийн 3 жил санхүүгийн тайлангийн аудитаар  “зөрчилгүй”  санал дүгнэлт авч, аудитын газраас итгэмжлэл гардан авлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ