ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2 СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН АВТОБУС”-ТАЙ БОЛЛОО
ОГНОО : 2018/02/07 УНШСАН: 773

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2 СУРГУУЛЬ  “ХҮҮХДИЙН АВТОБУС”-ТАЙ БОЛЛОО

 

2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар 7 дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 23, нийт 50 сургууль 121 автобусаар давхардсан тоогоор 5376 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.4. дэх заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8 дахь заалт  “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлнэ... гэсэн зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн батлагдсан хөрөнгөөр  2017 онд 3 сургуульд хүүхдийн автобус олгохоор төлөвлөгдсөн.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас автобус худалдан авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Эколог бус” ХХК шалгарсан билээ. “Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт 398,0 сая төгрөгийн өртөг бүхий 3 автобусны эхний 2 нь бэлэн болсон. Дээрх автобусыг хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиудад олгож байна. /3 дахь автобусыг Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд олгохоор төлөвлөөд байна.

Тус сургуулиуд автобустай болсноор өдөрт давхардсан тоогоор 170 орчим хүүхэд гэр сургуулийнхаа хооронд аюулгүй, дулаан орчинд зорчих боломжтой болоод байна.

2018 онд 3 сургуульд автобус олгохоор нийслэлийн төсөвт 400,0 сая төгрөг батлагдсан бөгөөд  байгаа бөгөөд цаашид сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг ерөнхий боловсролын сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ