ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
ОГНОО : 2018/01/31 УНШСАН: 972

ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ МОНИТОРИНГИЙН ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг дэмжих “Гэгээ мандал” ТББ-аас тархины саажилттай хүүхдийн суурь боловсролын өнөөгийн байдалд судалгаа явуулж, судалгааны дүнгээ танилцуулах, сурган хүмүүжүүлэгч багш, олон нийтэд зөв ойлголт төрүүлэх зорилгоор санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтыг НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг нээж үг хэлсэн ба “Гэгээ мандал” ТББ-ын тэргүүн Д.Од, Нийгмийн хөгжлийн төлөө төвийн зохицуулагч Д.Тунгалаг нар мониторингийн тайлангаа танилцуулж, үйл ажиллагаанд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 38 сургуулийн 58 бага ангийн багш оролцож санал бодлоо солилцлоо.

“Гэгээ мандал” ТББ нь 2006 онд анх хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын үүсгэл санаачлагаар байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тархины саажилттай хүүхдийн талаар хийсэн олон ажлуудын нэг нь өнөөдрийн хийсэн судалгааны ажил ба судалгааг Нээлттэй нийгмийн форумын тэтгэлэгээр хийсэн байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ