ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨВӨӨС БАГШ НАРТ “ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ОГНОО : 2018/01/15 УНШСАН: 269

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨВӨӨС БАГШ НАРТ “ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Greenteachers ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Тусгай боловсролыг дэмжих төв”-ийг байгуулах төслийг Койкагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг дэмжих төвийг СБД-ийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдийн дотуур байрны 1 давхарт байгуулж байгаа бөгөөд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга өнөөдөр тус төвийн байрны ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцлаа. Тусгай хэрэгцээт боловсролын төвийн байрны завсар тохижилтыг 1 дүгээр сарын сүүлээр дуусгаж үйл ажиллагаагаа эхлэх төлөвлөгөөтэй байна гэлээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл, сургалт явуулах тусгай боловсролын багш нарыг чадавхижуулах сургалтыг өнгөрсөн оны намар зохион байгуулсан ба энэ сарын 8-наас 16-ны хооронд ахисан түвшний сургалтад нийт 50 багш хамрагдаж 5 кредит цагийн тусгай сурганы мэргэших модулын сургалт авах юм.

Сургалтыг БНСУ-аас тусгай сургалттай сургалтын 10 гаруй багш нар явуулж байгаа бөгөөд сургалтаар багш нар бусдаасаа суралцах, сургалтын материалаа бэлтгэхэд илүү санаачлагатай, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, сургалтад заагдсан зүйлсээр бие даан үзэсгэлэн гаргах зэрэг олон ажлыг санаачлан хийсэн ба үр өгөөжтэй сургалтад хамрагдсандаа сэтгэл өндөр байна гэлээ.

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ