НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДЫН ДУНД УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ОГНОО : 2018/01/05 УНШСАН: 589

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДЫН ДУНД УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга, удирдлагууд нийслэлийн ЕБС-ийн захирлуудыг дүүрэг, дүүргээр хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг сонсож, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлийн 9 дүүргийн 109 захирал оролцож, сургуулиудад тулгамддаг олон асуудлуудаар санал солилцон, ойрын үед хийж хэрэгжүүлэх болон цаашид хийгдэх ажлын талаар ярилцлаа. Мөн энэ үеэр захирлуудад зориулсан сургалт явагдлаа.

Сургалтыг БСШУС-ын яамны мэргэжилтэн Д.Батбаяр “Хяналт шинжилгээ, үнэлгээний чиг хандлага” сэдвээр, НБГ-ын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяр “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр, Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганбаяр “Тушаалын эрх зүйн үндэс” сэдвээр тус тус зохион байгууллаа.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ