НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/01/04 УНШСАН: 273

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ

ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад татварын анхан шатны мэдлэг олгох, ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэхэд зорилгоор Нийслэлийн боловсролын газар, Татварын ерөнхий газраас хамтран төвийн зургаан дүүргийн гэр хороололд байршилтай 12 сургуулийн төгсөх ангийн сурагчдад “Татварын тухай ойлголт“, “Төсвийн зарцуулалт”, “Цахим төлбөрийн баримт” гэсэн сэдвүүдээр 2 цагийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад татварын онолын тухай, хэзээ үүссэн, татвар гэж юу болох, татвар төлөгч гэж хэн вэ, татварын зорилго, төсвийн орлого хэрхэн бүрдүүлдэг, бүрдүүлсэн төсвийн зарцуулалтын талаар тодорхой жишээ тоо баримттайгаар товч бөгөөд энгийн байдлаар сургалт хийлээ. Сурагчид Монгол Улсын татварын хувь хэмжээ, татварыг хэрхэн тооцоолж төлөх, татвар төлөхгүй бол хэрхэн хариуцлага хүлээлгэх, заавал татвар төлөх ёстой юу зэрэг олон асуултад хариулт авч, идэвхитэй оролцсон.

 

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар:

  1. Төгсөх ангийн сурагчдад “Нийгмийн тухай мэдлэг” хичээл сонголтоор ордог болсонтой холбоотойгоор сургалтад хамрагдсан сурагчдын татварын тухай ойлголт, татвар гэж юу болох, татвар төлөгч гэж хэн болох, татварыг хаанаас хэрхэн хурааж улсын төсөв бүрдүүлдэг, төсвийг юунд зарцуулдаг талаарх мэдлэг олгох:
  2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн урамшууллын систем, цахим төлбөрийн баримт буюу “Е баримт”-ын талаар сурагчдад ойлголт өгөх ач холбогдолтой сургалт болсон юм.

Сургалтыг гэр хорооллын 12 хороог сонгон зохион байгуулсан бөгөөд тус хороодод цахим төлбөрийн баримт олгодог газар ховор, ерөнхий боловсролын сургуулиудын цайны газар, ойр орчмын жижиг хүнсний дэлгүүрүүд, ТҮЦ-үүд цахим төлбөрийн баримт олгодоггүй нь иргэдийн татварын хуулийн талаарх мэдлэг муу, татварын хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна.

Татварын үйлчилгээний төвийн байцаагч нар батлагдсан хуваарийн дагуу тухайн сургуулийн сургалтын менежерүүд, нийгмийн ухааны хичээлийн багш нартай хамтран 12 сургуулийн 26 бүлгийн 644 сурагчдыг хамрууллаа.

 

ОРОЛЦОГЧИД:

1. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн 2 бүлгийн 52 сурагч

2. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн 3 бүлгийн 105 сурагч

3. Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 2 бүлгийн 36 сурагч

4. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн 2 бүлгийн 40 сурагч

5. Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн 2 бүлгийн 61 сурагч

6. Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 3 бүлгийн 64 сурагч

7. Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн 2 бүлгийн 43 сурагч

8. Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 2 бүлгийн 39 сурагч

9. Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн 2 бүлгийн 65 сурагч

10. Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 2 бүлгийн 44 сурагч

11. Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн 2 бүлгийн 55 сурагч

12. Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн 2 бүлгийн 40 сурагч

Сэтгэгдэл
Шинэ мэдээ