НБГ-аас санаачилсан "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" арга хэмжээ баянзүрх дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
ОГНОО : 2019/01/03 УНШСАН: 502

БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН 14, 33, 53  ДУГААР СУРГУУЛИЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн зорилтыг хангах зорилгоор “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу зохион байгуулсан болзолт уралдаанд тэргүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн сурлагын амжилт чанар, хүүхдийн хөгжил хамгаалал, сургалтын орчин, багш сурган хүмүүжүүлэгчдийн хөгжил, хамт олны төлөвшил, удирдлагын арга барилын чиглэлээр санаачлан хийсэн ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Харилцан суралцаж-Хамтдаа хөгжье” туршлага солилцож, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх  дүүргийн 33 дугаар сургууль  дээр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд  НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг, Баянзүрх  дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Хан-Уул дүүргийн дүүргийн төлөөлөл  нийт 50  удирдах ажилтан оролцлоо.

           Үзүүлэх ажлыг дараах хөтөлбөрөөр явуулав. Үүнд:   

Өртөө-1: Нээлттэй хичээл /хими, биеийн тамир, гадаад хэл, түүхийн судлагдахуун/

Өртөө-2: Урлаг, спорт, технологийн үзүүлбэр / Усан спорт, фитнес, уран бичлэг/

Өртөө-3:Цахим үзүүлэн, кино /Мэдээлэл харилцааны технологийг ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй /

Өртөө-4: “Харилцан суралцья-Хамтдаа хөгжье” сургалт, асуулт, хариулт, санал сэтгэгдэл  гэсэн чиглэлүүдээр туршлага судалж харилцлан ярилцлаа

           Энэ ажлыг зохион байгуулснаар дээрх сургуулиудын шинэлэг, бүтээлч ажил, туршлагыг судалж, цаашид өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцаж-хамтдаа,хөгжих боломжийг бүрдүүлж өглөө.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ