НБГ-аас санаачилсан "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ- ХАМТДАА ХӨГЖЬЕ" арга хэмжээ Хан-Уул дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
ОГНОО : 2019/01/03 УНШСАН: 236

ХАН-УУЛ  ДҮҮРГИЙН “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ- ХАМТДАА ХӨГЖЬЕ” ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

 

Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн зорилтыг хангах зорилгоор "Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг индексээр үнэлж дүгнэх журам”-ын дагуу зохион байгуулсан уралдаанд тэргүүлсэн сургууль цэцэрлэгүүдийн сурлагын амжилт чанар, хүүхдийн хөгжил, хамгаалал, сургалтын орчин, багш сурган хүмүүжүүлэгчдийн хөгжил, хамт олны төлөвшил, удирдлагын арга барилын чиглэлээр санаачлан хийсэн ололт, амжилтыг түгээн  дэлгэрүүлэх НБГ-аас санаачлан Нийслэлийн шилдэг, сургууль цэцэрлэгүүдийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" өдөрлөгийг нийслэлийн Хан-Уул дүүргийн тэргүүний 15 дугаар сургууль дээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан бөгөөд 15, 52, 34 дүгээр сургуулийн захирлууд шилдэг үйл ажиллагаагаа танилцуулав.

Энэхүү арга хэмжээнд НБГ-ын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, БНД-ийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, БГД-ийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярсайхан, захирал, эрхлэгч, аргазүйч, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын төлөөлөл 102 удирдах ажилтан  оролцлоо.

  •  “Байгууллагын менежмент” танилцуулга, сургалт / 15, 34, 52 дугаар сургууль /
  • Цэцэрлэгийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал /кино/ / 71, 41, 35 дугаар цэцэрлэг /
  • Төсөлт тоглоом үзүүлэх ажил / 71, 41, 35 дугаар цэцэрлэг /
  • Хөдөлгөөн эрүүл мэндийн хөгжүүлэх үйл ажиллагаа / 71, 41, 35  дугаар цэцэрлэг/
  • “Монгол өв соёл, зан заншил” үзэсгэлэн / 15, 52, 34 дүгээр сургууль /
  • Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны туршлага     /71, 41, 52 дугаар сургууль /
  • Хүүхдийн хоол, шим тэжээл, аюулгүй байдлын үзэсгэлэн, амталгаа / 71, 41, 35  дугаар цэцэрлэгүүд /
  • Хүүхдийн урлагийн тоглолт / сургууль, цэцэрлэгүүд /
  • Санал асуулга гэсэн чиглэлүүдээр туршлага судалж харилцлан ярилцлаа.

Энэхүү ажил нь сургууль, цэцэрлэгүүдийн шинэлэг, бүтээлч ажил, туршлагыг судалж, цаашид өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцаж, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлж өгснөөрөө  үр дүнтэй ажил болсон.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ