НБГ-аас санаачилсан "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" арга хэмжээ баянгол дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
ОГНОО : 2019/01/03 УНШСАН: 213

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ- ХАМТДАА ХӨГЖЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн зорилтыг хангах зорилгоор "Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг индексээр үнэлж дүгнэх журам”-ын дагуу зохион байгуулсан уралдаанд тэргүүлсэн сургууль цэцэрлэгүүдийн сурлагын амжилт чанар, хүүхдийн хөгжил, хамгаалал, сургалтын орчин, багш сурган хүмүүжүүлэгчдийн хөгжил, хамт олны төлөвшил, удирдлагын арга барилын чиглэлээр санаачлан хийсэн ололт, амжилтыг түгээн  дэлгэрүүлэх “Харилцан суралцаж-Хамтдаа хөгжье” сэдэвт арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгени сургууль, 85-р цэцэрлэг дээр тус тус зохион байгууллаа.

Нийслэлийн шилдэг сургуулиар шалгарсан 47, 93, “Монгени” цогцолбор сургуулиуд, 77,85,97 дугаар цэцэрлэгүүд арга хэмжээний хөтөлбөр батлуулж, үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Шилдэг цэцэрлэг, сургуулиуд өөрсдийн брэнд болсон  туршлагыг түгээн дэлгэрүүлж, сурталчилах ажилд БЗД, Бага хангай, Налайх дүүргийн сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн 48 удирдах ажилтнууд оролцлоо.

Үйл ажиллагааг нээж хэлтсийн дарга Л.Жаргал үг хэлж индексийн урамшууллаар 222 багш, 11 байгууллага шалгарч байгааг онцоллоо. Мөн НБГ-ын ХШҮ-ний хэлтсийн дарга С.Ганчимэг, боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Үзүүлэх ажлаар:

  • Монгени сургуулийн захирал МУГБ Н.Лхагва “Сургуулийг бие даан хөгжүүлэх нь” сэдэвт сургалт захирлуудад явуулж тэдний сонирхсон асуултад хариулж харилцан ярилцлаа.
  • “Удирдлагын менежмент  сэдвээр 93 дугаар сургуулийн захирал Д.Хувьзаяа лекц уншиж БНСУ-д явж суралцсан туршлагаасаа хуваалцлаа.
  • 47 дугаар сургуулийн сургалтын менежер, 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан нарын Улсад 2-р байрт шалгарсан “РС тоглоомын газраас сурагчийн ширээ рүү” илтгэл тавигдлаа.
  • 93 дугаар сургуулийн химийн багш Б.Цолмон, “Монгени” цогцолбор сургуулийн биологийн багш Ч.Ундрахгэрэл, 47 дугаар сургуулийн технологийн багш С.Мөнхбаяр нар хичээл заалаа. Хичээлд БГД, БЗД, Налайх дүүргийн 60 багш оролцон санал, сэтгэгдлээ хуваалцлаа.
  • Сургуулийн багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж “Монгени” цогцолбор сургуулийн сурагчид өөрсдийн зохиосон хувцас загварын коллекциосоо загварын шоу тоглолт үзүүлсэн.

Цэцэрлэгүүд өөр өөрийн онцлог давуу талаа харуулсан сургалтын хэрэглэгдэхүүн, хүүхдийн хоол, шим тэжээл, аюулгүй байдал, хоол амталгаа, зэргээр үзэсгэлэн гаргалаа.

Дүрслэх урлагийн суралцахуйн чиглэлээр хөгжүүлэх үйл ажиллагааг 85 дугаар цэцэрлэг, Байгаль-нийгмийн орчин суралцахуйн чиглэлээр хөгжүүлэх үйл ажиллагааг 97 дугаар цэцэрлэг, Хөгжимт хөдөлгөөний суралцахуйн чиглэлээр хөгжүүлэх үйл ажиллагааг 77 дугаар цэцэрлэг тус тус зохион явууллаа.

Үзүүлэх ажлын талаарх санал хүсэлтийг KWL-ийн аргаар нийт 138 хүнээс авахад 100% хангалттай сайн гэж үнэлсэн.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ