НБГ-аас санаачилсан "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" арга хэмжээ Чингэлтэй дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
ОГНОО : 2019/01/03 УНШСАН: 530

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН  83, 126 ДУГААР ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" ТУРШЛАГА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Боловсролын Газраас зохион байгуулж буй "Харилцан суралцаж-Хамтдаа хөгжье"  үйл ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн 83, 126 дугаар цэцэрлэг туршлага түгээн дэлгэрүүлэх, үзүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд  нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, мэргэжилтэн н.Дамиран, Сүхбаатар дүүргийн 30 цэцэрлэгийн төлөөлөл 47 эрхлэгч аргазүйч нар оролцлоо.

Үзүүлэх ажлын хүрээнд:

  1. 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ "Цэцэрлэгийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал" чиглэлээр хийж хэрэгжүүлсэн сайн туршлага, танилцуулга илтгэл
  2. Нийслэлийн ур чадварын уралдааны 2-р байрны шагналт 126 дугаар цэцэрлэгийн багш Б.Дариймаа бэлтгэл бүлэгт Байгаль, нийгмийн орчин чиглэлээр “Цасан хүн” сэдвээр хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.
  3. 126 дугаар цэцэрлэгийн багш М.Түвшинжаргал "Хүүхдийн хөгжлийн ахицыг бүтээлээр үнэлэх нь" илтгэл, “Өөрийгөө бүтээлээр илэрхийлэх нь” багийн дасгал ажлыг төлөвлөн зохион байгуулсан.
  4. 126 дугаар цэцэрлэгийн аргазүйч Г.Одмаа Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд “Ажиллагсдын ажлын байран дээрх хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь, “Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй” зэрэг сайн туршлага, танилцуулах илтгэл
  5. 83 дугаар цэцэрлэгийн Хоол зүйч О.Хулан “Хоолны илчлэг тооцох аргачлал” хийж хэрэгжүүлж буй ажлын шинэ туршлага, танилцуулга, хоолны үзэсгэлэн
  6. Монгол өв соёл тогтвортой хөгжлийн боловсролыг түгээх чиглэлээр “Монгол ардын үлгэрийн сан” хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гарган нийтэд толилуулав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ