НБГ-аас санаачилсан "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
ОГНОО : 2019/01/03 УНШСАН: 499

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ ХАМТДАА ХӨГЖЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ, 110, 111, 188 ДУГААР ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТУРШЛАГА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

“Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу зохион байгуулсан болзолт уралдаанд тэргүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, турлагыг түгээн дэлгэрүүлэх ажил 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, 111 дүгээр цэцэрлэг дээр зохион байгуулагдлаа.

“Харилцан суралцаж-хамтдаа хөгжье” үзүүлэх ажилд нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д. Жаргалантуул, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургуулийн 50 захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн 44 эрхлэгч, аргазүйч, багш нар,  хамрагдсан.

Үйл ажиллагаагаар тус цогцолбор сургуулийн сурагчдын урлагийн тоглолт, спортын үзүүлэх тоглолт, уран зургийн галерей, багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн үзэж, зургийн болон бийрэн бичлэгийн дугуйлангийн сурагчдын сургалт, байгалийн ухааны туршилттай хичээлийн явц, мөн сургалтын орчинтой танилцав.

Дээрх ажлыг зохион байгуулснаар сургууль, цэцэрлэгүүдийн шинэлэг, бүтээлч ажил, туршлагыг судлан өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцаж-хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлж өгсөн бүтээлч ажил байлаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ