Дүүргийн Боловсролын хэлтсүүдэд
ОГНОО : 2017/10/31 УНШСАН: 294
Боловсролын удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчдийн судалгаа шинжилгээний ажлын арга барилыг сайжруулах, багшийн хөгжил, сургалтын үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замыг боловсронгуй болгох, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх боломжийг өргөжүүлэн, судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ – СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдэвт оны нийслэлийн  шилдэг илтгэл шалгаруулах уралдаан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 09:00 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр зохион байгуулагдана.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ