“ЭРЧИМ” ЦЭЦЭРЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2017/10/04 УНШСАН: 74

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4 ТӨХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙГААР БАРИГДСАН   “ЭРЧИМ” ЦЭЦЭРЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ.

Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4 ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулагдсанаар ажилчдын нийгмийн  асуудлыг шийдвэрлэх, тэдний тогтвор суурьшилтай ажиллах хийгээд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэргээр хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх гол үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн  ажил боллоо. Үүний зэрэгцээ ая тухтай, таатай орчинд 180 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших, 25 шинэ ажлын байр бий болсон зэрэг нь  хөгжлийг дэмжсэн, хүртээмжийг нэмэгдүүлсэн, нийгмийн төлөөх сайн сайхан үйлст бусдыг уриалсан ажил болсныг юун түрүүнд тэмдэглэх нь зүй. Тус цэцэрлэгийг  Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн салбар бүлгээр ажиллуулах юм.    

“Эрчим” цэцэрлэгийн нээлтэд УИХ-ийн гишүүн Д.Сарангэрэл, ЭХЯ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Баярмагнай, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Болормаа, ХУД-ийн ИТХ-ийн дарга Б.Цэрэн, “ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр, “ДЦС-4 ТӨХК-ийн дэд захирал Д.Баянжаргал, НБГ-ийн Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр болон албаны бусад хүмүүс оролцлоо

Сэтгэгдэл
Шинэ мэдээ