ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, ЗАХИРЛУУДЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ОГНОО : 2017/09/21 УНШСАН: 1019
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР,  
ЗАХИРЛУУДЫН СЕМИНАР  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийслэлийн  төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирлууд болон  сургалтын менежерүүдийн семинарыг  2017 оны 09 дүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд “Багшийн хөгжлийн ордон”-д зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн  9 дүүргийн 108 захирал, 178 сургалтын менежер хамрагдлаа.Сургалтыг Бодлого зохицуулалтын хэлтсээс  дараах агуулгын хүрээнд зохион байгуулсан. Үүнд:
Сургалтын менежерүүдэд: 
2017-2018 оны хичээлийн жилийн зорилго зорилт
Анги дэвших шалгалтын дүн мэдээ
Судлагдахуун бүрээр “Сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж”
Цаг үеийн мэдээлэл
ЕБС-ийн захирлуудад: 
“Боловсролын удирдлага, менежмент”, “Удирдлагын онолуудын тухай”, “Боловсролын удирдлага дахь  ёс зүй, эрх мэдэл”,  “Сургуулийн хөгжил, сургуулийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдвээр “Орхон Хасу” сургуулийн хөтөлбөрийн менежер Г.Баянзул
Анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журам, суралцагчдыг анги дүйцүүлэх тухай мэдээллийг   НБГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Цасцэцэг

Сэтгэгдэл
Шинэ мэдээ