НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ “ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ
ОГНОО : 2017/07/24 УНШСАН: 1412

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ 

“ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ

2017 оны 07 дугаар сарын 21

 

          Нийслэлийн түвшинд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн цэцэрлэгүүд шинээр барих болон өргөтгөх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах замаар хүчин чадлыг бүрэн ашиглах, хувилбарт сургалтын үйлчилгээг өргөжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ирлээ.

          Гэсэн хэдий ч 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний гадна 63458 хүүхэд байгаагийн 70.4 хувь буюу 44500 нь Улаанбаатар хотод харьяалалтай байна. Монгол Улсын нийт хүн амын 10.0 гаруй хувь болох 300 000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй, 97 (45.8%) цэцэрлэгийн  хүчин чадал хамран сургах тойргийн хүүхдэдээ хүрэлцдэггүй дүн мэдээтэй.  

Энэхүү эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлаас үүсдэг хүндрэлтэй асуудал нь нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүүхдийн элсэлтийн бүртгэл юм. 2017-2018 оны хичээлийн жилийн шинэ элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг эхлүүлэхтэй холбогдон дараах зөвлөмжийг хүргүүлж байна

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ