Нийслэлийн Хими, Биологийн багш нарын нөхөрсөг тэмцээн
ОГНОО : 2017/02/06 УНШСАН: 740
Нийслэлийн Хими, Биологийн багш нарын 2016-2017 оны хичээлийн жилийн спортын 5 төрөлт нөхөрсөг тэмцээн 2017.02.04-нд БЗД -ийн 97- р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн БЗД-ийн 97-р сургуулийн биологийн багш Б. Бат-Ууган агсанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд нийт 8 дүүргийн 250 гаруй багш тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр 1-р байр, шилжин явах цомыг БЗД-ийн багш тамирчид, 2-т БГД-ийн багш тамирчид, 3-т ЧД-ийн багш тамирчид шалгарч өндөр ажилт гаргалаа. Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж, ивээн тэтгэсэн Б. Бат-Ууганагсны гэрбүл, 97-р сургуулийн захиргаа, хамт олон, "Нийслэлийн Байгалын Ухааны багш нарын холбоо" ТББ, БЗД-ийн Хими, Биологийн багш нарын төлөөлөл 33-р сургуулийн багш Р. Янжиндолгор, 92-р сургуулийн багш Ч. Энхжаргал, 79-р сургуулийн багш Н. Энхдагуул нар болон тэмцээнд оролцсон нийт багш тамирчиддаа гүн талархал илэрхийлж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ