Нисэх загварын уралдаан амжилттай болж өнгөрлөө.
ОГНОО : 2018/05/22 УНШСАН: 151

Иргэний нисэхийн ерөнхий газар байгуулагдсаны 93 жилийн ойн хүрээнд ИНЕГ, НБГ хамтаран зохион байгуулгадсан мэргэжил сурталчлах өдөрлөг 2018 оны 05-р сарын 19-ны 10,00-17,00 цаг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай боллоо.

Уг үйл ажиллагаанд Монголын иргэний нисэхийн ерөнхий газар, Нисэхийн аюулгүй ажиллагааны хянан зохицуулах алба, Чингис хаан олон улсын нисэх буудал, Нислэгийн мэдээлэлийн үйлчилгээний алба, Нисэхийн сургалтын төв, Монголын үндэсний дроны холбоо, Нислэг төв, Газрын үйлчилгээний алба, Техник хяналт навигацийн үйлчилгээний алба, Оношилгоо хэмжил зүйн алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нислэгийн журам боловсруулах албад зэрэг нисэхийн чиглэлийн 12 алба, МИАТ, Хүннү эйр, Аэро Монголиа зэрэг авиа компануу, ШУТИС, Отгон тэнгэр их сургууль, Их засаг их сургууль зэрэг нисэхийн чиглэлийн сургалт явуулдаг их дээд сургуулиуд оролцлоо.

Энэ үйл ажиллагаанд Нийслэлийн ерөнхий боловсролын 30 гаруй сургуулийн 400 орчим төгсөх ангийн сурагчид өргөнөөр хамрагдана танилцуулга, үйл ажиллагаа, нээлттэй асуулт, ярилцлагт идвэхтэй оролцлоо. Тус үйл ажиллагаа нь танилцуулга, сурталчилгаа, зөвлөгөө, үзүүлэх ажил, нисэх загварын дуураймал болон уран нислэгийн үзүүлэх тоглолт зэрэг олон төрлийн сонирхолтой зүйлс дүүрэн байлаа. Энэхүү арга хэмжээг нээж ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцом, амжилт хүсч НБГ-ын дарга Ж.Гантулга нар тус тус мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ