“БАГАЧУУДЫН ГҮЙЛТ 2017” бүх нийтийн хүүхдийн гүйлт арга хэмжээний удирдамж
ОГНОО : 2017/05/19 УНШСАН: 285

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багаас нь өөртэй итгэлтэй, нийгмийн оролцоо идэвхитэй иргэн байлгах үүднээс бид тусгай сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамирын багш, эцэг, эх, нийгмийн ажилтан, сайн дурын туслагч нарын дэмжлэгтэйгээр байнгын тогтмол гүйлт хийлгэн, нийт гүйсэн зайгаар нь урамшуулж дэмждэг хөтөлбөрийг Ахиллис Хүүхэд гэж нэрлэдэг. 2017 онд 25, 29, 55, 63, 70, 116-р тусгай сургуулиудын сонсгол, хэл яриа, хараа, оюун ухааны бэрхшээлтэй 300 хүүхэд тус хөтөлбөрт амжилттай хамрагдаж тогтмол гүйсээр байна.

Багачуудын гүйлт нь АХИЛЛИС ХҮҮХЭД хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд тухайн жилийнхээ төгсгөлийн гүйлтээ гүйх сонирхолтой эрүүл хүүхдүүдтэй хамтдаа хамтдаа гүйж тэмдэглэх БАЯР юм.

            Багачуудын гүйлт 2017 арга хэмжээ нь бүх хүүхэд багачуудад биеийн тамир, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг өөртөө итгэлтэй болгож, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Бид энэ жилийн гүйлтэндээ 500 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Арга хэмжээний үеэр хүүхэд бүрд болзошгүй осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, даатгалын үйлчилгээнд хамрагдана. Мөн 200-250 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтанд оролцож ажиллана.

            Үүний зэрэгцээ Тусгай сургуулиудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарч, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, сонирхолтой хөгжөөнт тоглоом бүхий үйл ажиллагаанууд явагдана.

 Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

Хэзээ: 2017 оны 5-р сарын 21 нд 09:00-16:00 цагт

Хамтран зохион байгуулагч:

  • Ариг банк
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
  • Нийслэлийн Боловсролын газар
  • 25, 29, 55, 63, 70, 116-р тусгай сургуулиуд
  • Тука салон

Ивээн тэтгэгч байгууллагууд:

  • Тука салон
  • Нямбаярын Эрдэнэбаяр сан
  • Fresh Fruit ХХК Доли банана
  • Би-Ти-Эф ХХК REEBOOK brand
  • Good Neighbors NGO
  • Өргөө Ротари клуб
  • MCS Estates LLC
  • Талын Цэнхэр Салхи ХХК
  • Улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөтөлбөр

 

Хамрах хүрээ: 500 хүүхэд ба гэр бүл 


Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС ТАТАЖ авна уу
Сэтгэгдэл
Шинэ мэдээ