“БИЕИЙН ТАМИРЫН ТҮҮХ СУДЛАЛ- ОЛИМПИЙН БОЛОВСРОЛ – ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
ОГНОО : 2017/05/09 УНШСАН: 766




“БИЕИЙН ТАМИРЫН  ТҮҮХ СУДЛАЛ- ОЛИМПИЙН БОЛОВСРОЛ – ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

 

       2017 оны 05 дугаар сарын 08                                                                           Улаанбаатар хот

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын багш нарын дунд “БИЕИЙН ТАМИРЫН  ТҮҮХ СУДЛАЛ- ОЛИМПИЙН БОЛОВСРОЛ – ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ”  сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг  МУБИС-ийн хүндэт профессор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор (Рh), дэд профессор,  биеийн тамир спортын түүх судлаач  О.Уранчимэгийн нэрэмжит болгон 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Багш хөгжлийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Биеийн тамирын түүх судлалыг хөгжүүлэх, биеийн тамирын болон олимпийн боловсрол олгож буй бүтээлч арга, туршлагыг түгээх, биеийн тамирын багш нарын судалгааны ажлын ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан хуралд 48-н илтгэл ирснээс шилдэг 12 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн бөгөөд I байрыг БЗД-ийн 44-р сургуулийн багш Б.Чимэгсанаа, II байрыг ХУД-ийн Орчлон сургуулийн багш А.Урангоо, III байрыг ЧД-ийн 5-р сургуулийн багш Ц.Ууганжаргал, шагналт IV, V байрыг СБД-ийн 16-р сургуулийн багш Р.Цогтдалай, ЧД-ийн 39-р сургуулийн багш Б.Сүхбат нар тус тусэзлэв.
Бага хуралд 104 биеийн тамирын багш төлөөлөгчөөр оролцов.

Үр дүн: Спортын салбараас төрөн гарсан эрдэмтэн багш нараа алдаршуулж, тэдний бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирын багш нар судалгааны ажлаа сайжруулж харилцан туршлага солилцох багаар ажиллаж хамтран шийдэлд хүрч байгаа  зэргээрээ онцлог боллоо.


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ