“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ШИНЭ ОРЧИН НӨХЦӨЛД ДАСГАХ НЬ” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан
ОГНОО : 2017/05/08 УНШСАН: 1293
“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ШИНЭ ОРЧИННӨХЦӨЛД ДАСГАХ НЬ”сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан
Нийслэлийн Боловсролын газар, “СӨБ-ДАЗТ” ТББ-тай хамтран6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа шилдэг илтгэлийн уралдааны энэ удаагийнх “Бага насны хүүхдийг шинэ орчиннөхцөлд дасгах нь”сэдвээр 2017 оны 04 дүгээр сарын  28-ны өдөр  БХАН (Боловсролын Хамтын Ажиллагааны нийгэмлэг)-ийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.  Энэ хичээлийн жилийн уралдаан Хан-Уул дүүргийн “Миний гэр” цэцэрлэг үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн ажлын хүрээнд  зохионбайгуулагдаж байгаагаараа онцлог юм. 
Шилдэг илтгэлийн уралдааныг 3 үе шаттай зохион байгууллаа. 
Iшат: Байгууллагын түвшин
II шат: Дүүргийн түвшин
III шат:Нийслэлийн түвшин 
Нийслэлийн түвшинд  шалгаран ирсэн 16 илтгэлийг “СӨБ-ДАЗТ”-ийн тэргүүн Д.Дэмбэрэл, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч, сэтгэл судлаач, доктор О.Мягмар, НБГ-ын ахлах мэргэжилтэн З. Болормаа нар уншиж  танилцан 8-ийг нь хэлэлцүүлсэн болно. 
Шалгаруулалтын шүүгчээр НБГ-ын ахлах мэргэжилтэн З.Болормаа, БГД-ийн 141-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуул, СӨБ-ын мэргэжилтэн Д.Шинэбаяр нар шүүн үнэлж зөвлөмжиллөө.
Шалгаруулалтын нэгдсэн дүнг харуулбал:   

Илтгэгчийн овог нэр

Цэцэрлэгийн нэр,дугаар

Нийт оноо

Байр

1

Г. Ганчимэг

ХУД “Миний гэр”

20.1

I

2

Т. Баярмаа

БЗД-22

18.7

II

3

Ц.Оюу-Эрдэнэ

ХУД “Эрхий мэргэн”

16.1

III













 Уралдааныг “Миний гэр” цэцэрлэг ивээн тэтгэж оролцлоо. 
I байр: Өргөмжлөл 150000 төгрөгүнэ бүхий зүйл
           II байр: Өргөмжлөл100000төгрөгүнэ бүхий зүйл
III байр:Өргөмжлөл 50000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулж тусгай байрт шалгарсан илтгэгч нарт батламж, үнэ бүхий зүйл гардуулав.







Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ