СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2017/05/05 УНШСАН: 950

СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН СЕМИНАР

 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежерүүдийн семинарыг Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль дээр 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан бөгөөд сургалтад нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 161 сургалтын менежер оролцов.

Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнүүд семинарыг дараах чиглэлээр зохион байгууллаа. Үүнд:

  • Түвшин тогтоох шалгалтуудын харьцуулсан анализ
  • Мэргэжлийн зэрэг авах хүсэлтийг цахим хэлбэрээр авах болсонтой холбоотой мэдээ, мэдээлэл, зөвлөмж
  • Анги дэвших болон улсын шалгалтын талаарх мэдээлэл, зөвлөмж
  • Гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал
  • Анги дүйцүүлэхэд тавигдах шаардлага
  • Хөгжмийн хичээлийн анги дэвших шалгалтын зөвлөмж
  • Түүх, нийгмийн ухааны хичээлийн анги дэвших шалгалтын зөвлөмж

Мөн сургалтын менежерүүдийн сонирхсон асуултанд хариулт өгч хамтран ажиллалаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ