ХУД-ийн 18-р сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах бүртгэл
ОГНОО : 2017/05/10 УНШСАН: 5008
ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р сургуулийн 1-р ангид 2017-2018 оны хичээлийн жилд нэгдүгээр элсэн суралцах хүсэлтэй 2011 онд төрсөн хүүхдийг дараах өдрүүдэд бүртгэж, сорил шалгалт авч элсүүлнэ.
БҮРТГЭЛ: 
• 2017 оны 5-р сарын 11-ний өдөр 9.00-18.00 цагт
• 2017 оны 5-р сарын 12-ны өдөр 9.00 – 16.00 цагуудад бүртгэнэ. 
ШАЛГАЛТ: 2017 оны 5-р сарын 13,14-ний өдөр цагийн хуваарийн дагуу зохион байгуулагдана. 
Бүртгүүлэхдээ:
1. Хүүхдийн төрсний гэрчилгээ 
2. Эцэг эхийн цахим үнэмлэх 
/Эдгээрийг эх хувиар болон 1 цаасан дээр канондсан хэлбэрээр авчирна./ 
3. 2% чээж зураг /3 * 4 хэмжээтэй, ижил зураг байх\
ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ: 
2017 – 2018 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийн шалгалт 2017 оны 05 сарын 13,14-ний өдрүүдэд 09 цагаас цагийн хуваарийн дагуу явагдана. Шалгалтад ирэхдээ дараах зүйлийг авчирна. Үүнд:
- Бүртгэлийн хуудас
- Балын харандаа
- Өнгийн харандаа /12 ширхэгтэй өнгийн харандаа, үзүүрлэсэн байх/
- Хуваарьт цагаас хэт эрт ирж хүүхдүүдээ ядраахгүй байхыг зөвлөж байна.
- Бүртгэлийн зурагтай хуудсаа орхисон, гээгдүүлсэн болон хугацаа хоцорсон тохиолдолд шалгалтад оруулах боломжгүйг анхаарна уу. 
18 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2017.05.10

Сэтгэгдэл
Шинэ мэдээ