2016-2017 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
ОГНОО : 2017/04/20 УНШСАН: 10510

2016-2017 оны хичээлийн жилд Багшлах эрх олгох ажлыг зохион байгуулах заавар


Нэг. Эрхзүйн үндэслэл 

  • Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх,мэргэжлийн зэрэг олгох, хасах журам

 Хоёр. Зохион байгуулалт

  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 2017 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан 2016-2017 оны хичээлийн жилд багшлах эрх олгох, сунгах, нөхөн олгохүйл ажиллагааг зохион байгуулах удирдамжийн дагуу холбогдох материалыг бүрдүүлнэ.
    • Сургалтын менежерүүд холбогдох материалыг Нийслэлийн Боловсролын газар 505 тоотод авчирна
    • Багш нарын материалыг тухайн боловсрол хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
    • Мэргэжилтнүүд материалыг тухай бүр нь үзэж шалгаад шаардлага хангаагүйг нь буцаана.
    • Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй

 Гурав. Материал хүлээн авах хуваарь, хугацаа

               Дүүргүүд                                                                                 Хугацаа

Сүхбаатар дүүргийн сургууль,  цэцэрлэгүүд                                      V/03   9.00 -10.30 цагт

Баянгол дүүргийн сургууль,  цэцэрлэгүүд                                     V/03    10.30-12.00цагт

Баянзүрх дүүргийн сургууль,  цэцэрлэгүүд                                    V/03   14.00 -16.00 цагт

Хан-Уул, Багахангай дүүргийн сургууль,  цэцэрлэгүүд                    V/04    9.00 -10.30 цагт

Чингэлтэй, Налайх дүүргийн сургууль,  цэцэрлэгүүд                    V/04    10.30-12.00цагт

Сонгинохайрхан, Багануур дүүргийн сургууль,  цэцэрлэгүүд    V/04  14.00 -16.00 цагт

Удирдамж болон маягтыг ЭНДЭЭС татаж авна уу.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ