“Хүүхэд хөгжил, төлөвшил-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
ОГНОО : 2017/04/24 УНШСАН: 2328

“Хүүхэд хөгжил, төлөвшил-2017” олон улсын эрдэм шинжилгээний  бага хурал зохион байгуулагдлаа

 

“Отгонтэнгэр” Их Сургууль 22 жилийн өмнө “Гэр бүл-XXI зуун” нэртэйгээр анх санаачлан зохион байгуулж байсан эрдэм шинжилгээний хурал энэ хичээлийн жилд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болон өргөжин зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Хүүхэд хөгжил, төлөвшил-2017” олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Турк, Япон, ӨМӨЗО зэрэг улс орнууд, 13 аймаг, 10 гаруй Их, Дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 70 орчим ЕБС, 50 гаруй цэцэрлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагынхан илтгэл ирүүлжээ.   

“Хүүхэд хөгжил, төлөвшил-2017” олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, залуу судлаач оюутнуудын судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэх, олон нийтийн оролцоог хангах, Монголын болон бусад орны сургуулийн өмнөх ба бага насны хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаарх судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцэж олон нийтэд суртачлан таниулахад чиглэгдэнэ.

 

“Хүүхэд хөгжил, төлөвшил-2017” олон улсын эрдэм шинжилгээний хурал нэгдсэн болон “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал”, “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал” гэсэн хоёр салбар хуралдаануудаар зохион байгуулагдав.

Нэгдсэн хуралдаанд үндсэн  илтгэлийг:

  1. “Хүмүүжлийн эерэг аргын судалгааны үр дүн” МУБИС-ийн багш, доктор О. Мягмар
  2.  “Гэр бүлд бага насны хүүхдийн  хөгжлийг дэмжих зайны сургалтын багц 1,2”- ыг хэрэгжүүлсэн ажлын үр дүн” Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн, дэд профессор З. Болормаа  
  3. “Хүүхдийн эрхийн мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгаа” доктор Б.Оюун-Эрдэнэ нар  хэлэлцүүллээ.

“Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил төлөвшлийн асуудал” салбар хуралдаанд 15 илтгэл хэлэлцүүлснээс:

байр: Сүхбаатар дүүргийн  42 дугаар  цэцэрлэгийн арга зүйч Б.Гантөгс

II байр: БГД-ийн 87 дугаар  цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунтуяа

III байр: БНХАУ-н Өвөр Монголын “Өэлүн” цэцэрлэгийн дэд захирал Н.Урьхан  нар шалгарчээ.

“Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал”салбар хуралдаанд 16 илтгэл хэлэлцүүлснээс:

 байр: Сөүлийн үндэсний их сургуулийн багш М.Отгонбаяр

 II байр: “Криллица” сургуулийн багш Чумак Надежда Ивановна

 III байр: Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Ч.Нацагдорж, Ч. Бат-Амгалан  нар шалгарчээ.

Тус олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд нийт 200 гаруй илтгэл ирүүлсэн бөгөөд ОТИС-ийн мэргэжлийн багаас бүрдсэн ажлын хэсэг 5 шалгуур үзүүлэлтээр шалгаруулан ажилласан ба нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн 73 илтгэл эмхэтгэл болон хэвлэгдэн гарлаа. Ийнхүү эмхэтгэл болон хэвлэгдсэнээр бага насны хүүхдийн хөгжил, төлөвшлийн чухал асуудлыг сүүлийн үеийн судалгааны шинэ бөгөөд шинэлэг арга аргачлалаар судалсан судлаачдын бүтээлүүд нэгтгэгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

 

   

Сэтгэгдэл
Шинэ мэдээ