БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ ХЭЛ-УРАНЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙН НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
ОГНОО : 2017/04/27 УНШСАН: 483

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ЯРУУ НАЙРАГЧ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ ХЭЛ-УРАНЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙН НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

2017.04.25

 

ОЛИМПИАДЫН ЗОРИЛГО: 2017 онд ЕБС-ийн 12 дугааар анги төгсөгчдийн Монгол хэл-уранзохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулгын түвшин, стандартын хэрэгжилт, мэдлэгийн түвшинд үнэлэлт өгч, Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлд тандалт хийж, нийслэлийн аваргыг тодруулах, сургуулиа сурталчлахад оршино.

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГЧ-ИВЭЭН ТЭТГЭГЧ: МУБИС-ын Боловсрол судлалын төв, Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, ОУ-ын бизнес, технологийн “Зохиомж” дээд сургууль.

ОЛИМПИАДЫН ХУГАЦАА: 2017 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 7-ны  өдрүүдэд “ЗОХИОМЖ” дээд сургууль дээр бүртгэж, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус сургууль дээр явагдана.

ОЛИМПИАДЫН ДААЛГАВРЫН ХҮРЭЭ: Олимпиад ЕБС-ийн Монголхэл-уранзохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулга, ЭЕШ-ын даалгаврын агуулгын түвшинд байна.

ОЛИМПИАДЫН БАЙР, ШАГНАЛ:

1-р байр -2 Зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургууль 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.

2-р байр -2 Зохион байгуулагч  байгууллагуудын хамтарсан  “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургууль 50 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.

3-р байр -2 Зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан  “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургууль 25 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.

Шагналт байр -4 Зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан  “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургуульд  элсэн  суралцах эрхийн бичиг.

ЖИЧ: Бүх шагналтнуудад МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ЯРУУ НАЙРАГЧ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН гарын бэлэг” БҮТЭЭЛИЙН ДЭЭЖ-ээс бэлэглэнэ.

                        / Олимпиад хураамжгүй болно./

АМЖИЛТ ХҮСЬЕ

 

ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 ХАЯГ: Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. Сансар 12-р хороолол. 2-р хороо. “3охиомж” дээд сургуулийн хичээлийн байр.

УТАС: 70155585, 99182142, 90036396, 88162294

Сэтгэгдэл
Шинэ мэдээ