СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО.
ОГНОО : 2017/03/24 УНШСАН: 988

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургагч багш  нарын хөгжлийн онол арга зүйн хувьсал, ойлголтыг бататгах, хамтран суралцах боломжийг олгох, тэднийг чадавхжуулах зорилго бүхий “МЭДЛЭГТ СУУРИЛСАН БАГШИЙН ХӨГЖИЛ” сэдэвт сургалт 2017 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтад төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 200  сургагч багш хамрагдаж, мэргэжил бүрийн төлөөлөл бүхий 25 сургагч багш Олон улсын дунд сургууль, Сонгинохайрхан дүүргийн Сент Поул цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

                Сургалтад Швейцар улсын Тургаугийн Их сургуулийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмийн эрхлэгч доктор, профессор Дамиан Миллер “Хүмүүжлийн аргуудын түүхэн хөгжил, хүмүүжлийн эерэг аргууд, хэлний чадамжууд өдөр тутмын амьдралд” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, ярилцлага өрнүүллээ.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ