Нийслэлийн түүх нийгэм, газар зүйн багш нарын анхааралд
ОГНОО : 2017/03/27 УНШСАН: 1073
2016-2017 оны хичээлийн II хагас жилийн сургалт семинарын хуваарийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 27, 28-ний өдрүүдэд  09:00-16:00 цагийн хооронд “Сурагчдын бүтээлч үйл ажиллагаа”, “Газар зүй, түүх нийгмийн ухааны хичээлийн агуулгыг хэрэгжүүлж буй арга туршлага” сэдэвт семинар дээрх өдрүүдэд явагдахгүй болсныг мэдэгдье. Учир нь II хагас жилийн сургалт семинарын хуваарийг сурагчдын 3 дугаар улиралын амралтын хугацаа хойшлохоос өмнө гаргасан байсан болно.Сургалт семинарын хуваарийг тухайн үед нь нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсаар дамжуулан хүргэх болно.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ