“ХАМТДАА –ХӨГЖЬЕ-2” төсөлт ажил
ОГНОО : 2017/03/06 УНШСАН: 2210

ДЗОУБ-ын “Хайлааст”ОНХХ, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс хамтран төрөл бүрийн материал ашиглан сэдэвт тоглоом боловсруулах арга зүйг дэмжих “ХАМТДАА –ХӨГЖЬЕ-2” төсөлт ажил

 

Зорилго: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрөл бүрийн материал ашиглан сэдэвт тоглоом боловсруулж, олон хувилбартай, шинэлэг шийдэлтэй арга зүйг нэвтрүүлэх, байгууллага, багш нарын сайн туршлага, шилдэг технологийг түгээх

Зорилт: -Хүүхэд бүрийг сэдэвт тоглоомоор тоглох нөхцөл бололцоогоор хангах

        -Хүүхдийн хүсэл сонирхлыг дээдлэн хөгжлийг нь дэмжих

         -Хүүхэд бүрд  эмх цэгцтэй зан чанар төлөвшихөд дэмжлэг үзүүлэх

“Хамтдаа хөгжье-2” төслийн хүрээнд ДЗОУБ-ын ”Хайлааст” ОНХХ,Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 29 цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хамтран ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

1.ДЗОУБ-ын”Хайлааст” ОНХХ-ийн зохицуулагч Б.Оюунжаргал

2.Боловсролын хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Г.Дэлэгмаа

3.108-р цэцэрлэгийн арга зүйч С.Ариунжаргал /Тэнгисийн бүс/

4.33-р цэцэрлэгийн арга зүйч.Д.Жаргал /Төвийн бүс/

5.220-р цэцэрлэгийн арга зүйч.Ж.Энхсайхан/ Дэнжийн бүс/

6.246-р цэцэрлэгийн арга зүйч.Б.Норжмаа /Салхитын бүс/

7.222-р цэцэрлэгийн арга зүйч.Н.Солонго /Чингэлтэйн бүс/

 

“Хамтдаа хөгжье-2” төсөлт ажлын нээлтийн үйл ажиллагаанд:

  1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн
  2. НБГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн З.Болормаа
  3. Чингэлтэй дүүргийн НХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Гүррагчаа
  4. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах
  5. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Г.Дэлэгмаа
  6. ДЗОУБ-ын “Хайлааст” ОНХХ-ын менежер Б.Мөнхбаяр,
  7. ДЗОУБ-ын “Хайлааст”ОНХХ-ийн зохицуулагч Б.Оюунжаргал нар оролцлоо.

Тус төсөлт ажлын хүрээнд хүүхдийг нийгмийн амьдрал, хүмүүсийн хөдөлмөртэй танилцуулах, амьдрах ухаанд сургах, шинэлэг шийдэлтэй арга зүйг нэвтрүүлж, сайн туршлагаа түгээх зорилгын хүрээнд төрийн өмчийн 29 цэцэрлэгийн  29 төрлийн сэдэвт тоглоомыг хийсэн байна.


Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу.
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ