“ГЭР БҮЛД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗАЙНЫ СУРГАЛТ-I, II” ТӨСӨЛ
ОГНОО : 2017/03/03 УНШСАН: 1766

Монакогийн Хаант Улсын засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэх нь” төслийн хүрээнд хийгдсэн уг ажил 2015 оны 4 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэлх хугацаанд хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдад гэр бүлдээ хүүхдийн хөгжлийг дэмжихэд зориулсан “Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын багц” боловсруулан нэвтрүүлж мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилготой.

“Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын багц-1”-ийг боловсруулах, турших үйл ажиллагааг  38 хүний бүрэлдэхүүнтэй үндсэн, дэд багийнхан гүйцэтгэж  анх 2015-2016 онд Налайх дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн.

2016-2017 оны хичээлийн жилд төсөл хөтөлбөр хүрээгээ тэлж Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна.  “Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын багц-2”-ыг  боловсруулж, турших үйл ажиллагаанд Отгонтэнгэр Их сургуулийн 30 оюутан явуулын багшаар ажиллаж, зорилтот 3 дүүргийн 90 өрхөд боловсролын үйлчилгээг хүргэснээрээ илүү үр дүнтэй болсныг дурдах нь зүй. 


Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС татаж авна уу
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ