“АЖИЛЧДЫН МАНЛАЙЛАЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН
ОГНОО : 2017/02/23 УНШСАН: 1025

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй шилдэг ажилчдын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх

Хан-Уул дүүргийн “Цахирмаа” бүсээс “Ажилчдын манлайлал” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2 үе шаттайгаар үйлчлэгч, манаач, слесарь, эмч, нярав, нягтлан бодогч гэсэн мэргэжлээр бүс, дүүргийн хэмжээнд 2017 оны 01-р сарын 30-аас 02-р сарын 16-ны хооронд зохион байгуулж явуулахад төрийн өмчийн 28-н цэцэрлэгийн нийт 478  хүн хамрагдсан байна.

Дүүргийн хэмжээнд НБГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяа, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, СӨБ хариуцсан мэргэжилтэн Ж.Шинэбаяр, ”Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын эрүүл ахуйч Н.Энхбуд, KRKA, ГЕДСОН эмийн компани, 28-н цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, үйлчлэгч, манаач, слесарь, эмч, нярав, нягтлан бодогч нар оролцлоо. Өдөрлөгийн үеэр “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-мэргэжилтэн эрүүл ахуйч Н.Энхбуд, “Хүнсний бүтээгдэхүүнийг зөв зохистой хадгалах нь”, KRKA, ГЕДСОН эмийн компанууд  “Витамины зохистой хэрэглээ” сэдэвт сургалтуудыг явуулж NTV, ETV телевизүүдээр сурталчиллаа.

    Өдөрлөгөөр тухайн мэргэжлийн хүмүүс ажлын байрны гол онцлог, ур чадвараа үзүүлсэн төдийгүй хүн бүрийн өөрсдийн давуу тал, авьяасаараа хүүхдийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нээн харуулсан үр дүнтэй ажил байлаа. Үүнийг дугуйлан хичээлүүлэх, тоглоом наадгай хийх, орчинг тохижуулах, уралдаан зохион байгуулах зэрэг ажлуудаас нь харж болохоор байлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харна уу.
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ