Мэргэжлийн зэргийн материалыг цахимаар авна
ОГНОО : 2017/05/03 УНШСАН: 15487

Мэргэжлийн  зэргийн материалыг цахимаар авна

Мэргэжлийн  зэргийн цахим систем 2017 оны 5 дугаар сарын 02-20-ны хооронд ажиллах учир энэ хугацаанд бүртгүүлэх шаардлагатай. Хугацаандаа бүртгүүлээгүй бол дахин системийг нээх боломжгүй болно.

www.gmic.mn хаягаар орж Мэргэжлийн зэрэг олгох хэсэгт хандаж нэвтрэх нэр, нууц үг ижил бөгөөд регистрийн дугаараараа нэвтэрч орно. Жишээ нь: йа83021718  Цахим системтэй ажиллахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Заах аргач зэргийн материалыг цахимд оруулахгүй. Тэргүүлэх зэрэг олгох хүсэлт, заах аргач зэрэг олгосон тушаал, шалгуур үзүүлэлтийн дагуу магадласан хүснэгтийн хамт дээрх хугацаанд албан бичгээр болон ulziikhuu@edub.edu.mn хаягруу файл хэлбэрээр ирүүлнэ.
  2. Ёс зүйн хорооны тодорхойлтыг дүүргийн Боловсролын хэлтсийн албан бичгээр ирүүлнэ.
  3. Нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангахуйц цөөн тодорхой баримт материалыг оруулна.
  4. Дараагийн шатны хариу Шийдвэрлэх хэсэгт байрлах учраас материал бүрдүүлсэн багш, сургалтын менежер шийдвэрлэлтийн үйл явцыг хянах боломжтой.
  5. "Сургалтын менежер сонгох" цэснээс багш өөрийн сургалтын менежерийн нэрийг сонгоно. Тухайн багшийн хариуцсан сургалтын менежер байхгүй тохиолдолд 99299680 /Б.Пүрэвжал/ дугаарын утаснаас лавлах шаардлагатай.
  6. Мэргэжилтэн сонгох цэснээс дараах чиглэлээр сонгоно Үүнд

    Бага, дунд, ахлахын сургалтын менежер         Ц.Жаргалантуул

    Гадаад хэлний  багш                                              Т.Сараннэмэх

    Бага боловсролын багш                                       Л.Уртнасан

    Хөгжмийн багш                                                       Т.Олоннэмэх

    Түүх, нийгэм, газарзүйн багш                              Б.Оюунбилиг

    Математикийн багш                                              Н.Болдбаатар

    Хими, биологийн багш                                                           Ж.Батбилэг

    Монголхэл уранзохиолын багш, нийгмийн ажилтан            Р.Өлзийхүү

    Технологийн багш                                                  Г.Амарсанаа

    Биеийн тамирын багш                                         А.Гантулга

    Физик, мэдээлэл зүйн багш                                 Б.Пүрэвжал

    Сургуулийн өмнөх боловсрол

    Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-уул дүүргийн багш  З.Болормаа

    Баянгол, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн багш         Б.Мөнхзаяа нарыг сонгоно.

  7. Арга зүйч, сургалтын менежерүүд "Ирсэн өргөдөл" хэсгээс багшийн илгээсэн хүсэлтийг хянаж шийдвэрлэлтийн тайлбар хэсэгт тодорхой тайлбар хийж хангалттай бүрдүүлсэн бол сургуулийн захирал, хангалтгүй бол багш руу буцаан илгээх сонголтыг сонгож хадгална. Өөрийн эрхээр нэвтэрч ороход өргөдөл харагдахгүй бол тусламж авах хэрэгтэй .
  8. Эрхлэгч, захирлууд "Ирсэн өргөдөл" хэсгээс менежерийн илгээсэн хүсэлтийг хянаж шийдвэрлэлтийн талбарт байрлах шийдвэр,тайлбар, тушаалын дугаар, сонголт зэргийн бөглөж хадгална. Ингэснээр холбогдох мэргэжилтэнд багшийн материал ирнэ. Өөрийн эрхээр нэвтэрч ороход өргөдөл харагдахгүй бол тусламж авах хэрэгтэй.
  9. Тусламж хэсэгт заавар бүрэн эхээр байгаа учир танилцаж болно

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ