НИЙСЛЭЛИЙН СӨББ-ЫН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ТАМИРЧИН БАГШ-2017” ТЭМЦЭЭНИЙ ТОЙМ
ОГНОО : 2017/02/21 УНШСАН: 1300
Нийслэлийн боловсролын газраас жил бүр уламжлал болон зохиогддог “ТАМИРЧИН БАГШ”  ээлжит тэмцээн СӨББ-ын удирдах ажилтан, багш нарын дунд 2017.02.11–ний өдөргар бөмбөг, шатар, олс таталтын төрлөөр  амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 8 дүүргийн 204 тамирчин, 300 гаруй хөгжөөн дэмжигч оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээний зохион байгуулагчаар Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнууд ажилласан бөгөөд техникийн туслалцаа үзүүлсэн 1 дүгээр сургууль, Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогчЛ.Амарзаяа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Нийслэлийн боловсролын газрын болон дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл, 25-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд оролцлоо. Тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нар нэг баг болон өрсөлдсөнөөс гадна  шинэ залуу чадварлаг тамирчдыг тодруулснаараа өмнөх онуудаас илүү онцлог байсныг дурдах нь зүй.  
Дэлгэргүй мэдээллийг ЭНДЭЭС татаж авна уу.
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ