“Хубилай хаан ба Их Юань улс”музейн хичээл боллоо
ОГНОО : 2017/02/21 УНШСАН: 1306

“Хубилай хаан ба Их Юань улс”музейн хичээл боллоо

 2017оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагаас Монголын үндэсний музейд ИЗЛС-ийн хүмүүнлэгийн ухааны тэнхмийн түүх нийгмийн багш Г.Цэвэлмаа, монгол хэл бичгийн багш Ж.Дариймаа, газарзүйн багш Л.Отгонсүрэн, дүрслэх урлагийн багш Б.Баттулга, хөгжмийн багш Ц.Ууганцэцэг нар 7а ангийн сурагчдад  амжилттай зааж, тэнхмийн  багш Д.Наранцэцэг, Б.Болормаа, Н.Дэлгэрмаа нар хичээлийн ажиглалтын судалгааг хийж хамтран ажиллалаа. Энэхүү хичээлийг зохион байгуулахад  нийслэлийн Боловсролын газар, Монголын үндэсний музей, Royal HDTV, “Их засаг” сонинхамтран ажилласан.

 

“Хубилай хаан ба Их Юань улс” сэдэвт музейн хичээлд нийслэлийн Болосвролын газрын түүх нийгэм, газар зүйн боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Шүрэнцэцэг, хөгжмийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Т.Олоннэмэх, Баянзүрх дүүргийн Боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Амгалан, Монголын үндэсний музейн  сургалт судлал, мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Бумаа, судлал,  мэргэжил арга зүйн төвийн арга зүйч Д.Эрдмаа, ИЗЛС-ийн гүйцэтгэх захирал О.Алтантуяа нар урилгаар оролцлоо.

 

Интеграци  хичээлийн  зорилго:Хубилай хааны байгуулсан Их Юань гүрний үеийн түүх, газар нутаг, бичиг үсэг, хөгжмийн урлаг, уран зургийн соёлын талаар мэдлэг мэдээлэл өгч, сурагчдын эх түүхээ дээдлэн хүндэтгэж, цаашид судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх сэдлийг нь өрнүүлэх, үндэсний бахархлыг бий болгон төлөвшүүлэх

Хичээлүүд нь музейн үзмэрийн түүх болон соёлын танхимд өртөөчилсөн хэлбэрээр явагдсан.

Хичээлийн агуулга:

  • Хубилай хааны Их Юань гүрэн
  • Юань улсын үед зохиосон “Дөрвөлжин бичиг”
  • Хөрөг зураг
  • “Эртний сайхан” дуу
  • Юань гүрний газар нутаг

Хичээлд оролцсон 7а ангийн сурагчдыг Монгол \хөх\, Хятад \улаан\, Солонгос \цагаан\, Төвөд \шар\ гэсэн 4 баг болгон хуваарилж, түүхийн багш Г.Цэвэлмаа, монгол хэлний багш Ж.Дариймаа, хөгжмийн багш Ц.Ууганцэцэг, зургийн багш Б.Баттулга, газар зүйн багш Л.Отгонсүрэн нар заалаа.

 

Ажиглагчаар:

  1. НБГ-ын мэргэжилтэн Г.Шүрэнцэцэг
  2. НБГ-ын мэргэжилтэн Т.Олоннэмэх
  3. БЗД-ийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Амгалан
  4. Их засаг лицей сургуулийн гүйцэтгэх захирал О.Алтантуяа,
  5. ОУ-ын музейн зөвлөлийн Монголын үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа
  6. Америкийн музейн холбооны гишүүн, Нью Иоркийн Метрополитин музейн К-12 багш нарын хөтөлбөрийн сайн дурын ажилтан,Монголын музейн холбооны ТУЗ-ийн гишүүн С.Ариун
  7. Монголын үндэсний музейн судлал мэргэжил арга зүйн төвийн арга зүйч Д.Эрдмаа
  8. Их засаг лицей сургуулийн ХУТ-ийн багш нар оролцож, санал зөвлөгөө өгсөн.

Нийслэлийн Боловсролын газраас санаачилж буй “Музей хичээл” сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад заах, түгээн дэлгэрүүлэх ажлууд үргэлжилнэ. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ