ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2017/01/18 УНШСАН: 923

ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО.

Баянзүрх дүүргийн Нийслэлийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн ёслолын ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус цэцэрлэг нь  1987 онд байгуулагдсан бөгөөд2017 онд 30 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэл  ажилдаа оржээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн ёслолын туузыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Боловсролын газрын санхүүгийн хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, Баянзүрх дүүргийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Т.Баясах, Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Цонбонтоосго” ХХК-ны ерөнхий инженер Н.Моломжамц нар хайчилж, Нийслэлийн боловсролын газрын Санхүүгийн хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Баярмагнай, Бодлого зохицуулалтын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяа, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа, дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар оролцлоо.

2016 онд улсын төсвийн хөрөнгөөр 6 бүлэгтэй, 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулснаар тус цэцэрлэг нь 13 бүлэгтэй, 500-620 хүүхэд суралцах орчныг бүрдүүлж, 26 иргэн шинээр ажлын байртай болсон байна.

Улсын төсвийн 1 тэрбум 150 сая төгрөгийн санхүүжилтээр  “Цонбонтоосго” ХХК өргөтгөлийн барилгын  ажлыг гүйцэтгэж, хугацаандаа хүлээлгэн өгсөн байна. Түүнээс гадна БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 18.4 сая төгрөгийн тавилга эд хогшил, 13.7 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээн авч, өөрсдийн төсвөөс 17.4 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 18.2 сая төгрөгний зөөлөн эдлэлийг худалдан авчээ.

Мөн өөрсдөө санаачлан Баянзүрх дүүргийн Засаг даргад төсөл бичиж өгснөөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч,  орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 41.5 сая төгрөгний 6 бүлгийн сургалтын орчны тохижилт болон ЗАН-ын өрөөг иж бүрэн тохижуулсан байна. Энэхүү ажлыг “Айконтрейлер”ХХК гүйцэтгэсэн нь орчин үеийн шийдэл бүхий орчныг бүрдүүлж чадсан байна. Мөн цэцэрлэгийн эцэг эхчүүд байгууллагын үйл ажиллагаанд байнга идэвхитэй оролцсоор ирсэн бөгөөд 18.0 сая төгрөгийн тохижилтын   ажлыг хийж, хүүхдүүдийн сурах таатай орчныг бүрдүүлж өгсөн байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ