Дүүргийн олимпиадууд зохион байгуулагдлаа
ОГНОО : 2017/01/23 УНШСАН: 3942

Дүүргийн олимпиадууд зохион байгуулагдлаа

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааны нэгдүгээр шат болох дүүргийн олимпиадууд 2017 оны 01 дүгээр сарын 05-18-ны өдрүүдэд 11 төрөл, 67 ангиллаар зохион байгуулагдаж төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн 28109 багш, сурагч оролцсон байна.   

Хими, биологийн олимпиад: 2016 оноос эхлэн химийн олимпиадыг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн багш Н.Олзвой, биологийн олимпиадыг Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн багш Д.Сарантуяагийн нэрэмжит болгон бэлтгэл бодлого, гүйцэтгэлээр үнэлэх арга зүйгээр зохион байгууллаа.

Математик, монгол хэлний олимпиад: Математик, монгол хэлний олимпиадын хувьд бүх ангийг хамруулан зохион байгуулж ирсэн онцлогтой.

 Техник технологийн олимпиад: Техник технологийн олимпиадыг дүүрэг бүрийн ахмад багшийн нэрэмжит болгон зохион байгууллаа.  

Мэдээлэл зүйн олимпиад: Олон улсын олимпиадад ашиглагддаг  /Content Management SystemsCMS системийг ашиглан олимпиадыг МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн мэдээлэл зүйн тэнхмийн ахлах багш Ж.Дашдэмбэрэлтэй хамтран зохион байгуулсан нь өмнөх жилийн олимпиадаас онцлог байлаа.    

Дүүргийн олимпиадад оролцсон болон нийслэлийн олимпиадад оролцох тоон мэдээлэл /мэргэжил бүрээр/

Хичээл

Ангилал

Дүүрэгт оролцсон

Нийслэлд оролцох

1

Монгол хэл

8

7734

774

2

Математик

10

3906

1149

3

Англи хэл

5

1513

287

4

Орос хэл

5

768

285

5

Физик

7

3168

553

6

Мэдээлэл зүй

3

485

183

7

Хими

5

2212

240

8

Биологи

5

2032

240

9

Түүх нийгэм

3

2520

171

10

Газар зүй

3

2320

171

11

Технологи

13

2151

560

12

БҮГД

67

28109

4630

 

Дүүргийн олимпиадаас  шалгарсан  4600 гаруй сурагч нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа.

Олимпиадыг зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн дүүргийн боловсролын хэлтэс,  ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарт талархал илэрхийлье.  

Сэтгэгдэл
Шинэ мэдээ