Сургууль, цэцэрлэгийн их засварын ажил
ОГНОО : 2017/10/10 УНШСАН: 216

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 51 сургууль, цэцэрлэгт их засварын ажлыг гүйцэтгэлээ

 

                  Улаанбаатар хотод 2017 онд Улсын төсвийн 1,600 сая төгрөгийн хөрөнгөөр 19 сургууль, цэцэрлэгт, нийслэлийн төсвийн 600.0 сая төгрөгийн хөрөнгөөр 15 сургууль, цэцэрлэгт, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн 521.1 сая төгрөгийн хөрөнгөөр 17 сургууль, цэцэрлэгт, нийт 2 тэрбум 728.9 сая төгрөгийн хөрөнгөөр 51 сургууль, цэцэрлэгт их засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.

                  Мөн дүүргийн төсвийн хөрөнгө болон гадаадын төрийн бус байгууллагуудын хандив, дэмжлэгээр 16 сургууль, цэцэрлэгт 680.7 сая төгрөгийн засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Утаагүй Улаанбаатартөслийн хүрээнд нийслэлийн төсвийн 395.8 сая төгрөгийн хөрөнгөөр 4 сургууль, 1 цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хэрэгжүүлж байна.

               2017- 2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 11 сургууль, цэцэрлэгийн засварын ажилд 396.5 сая, БСШУС – ын яамнаас 5 сургууль, цэцэрлэгийн засварт 191.3 сая төгрөгийнхөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, засварын ажлыг гүйцэтгэж байна. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ