СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ДОТООД ОРЧНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ОГНОО : 2017/12/25 УНШСАН: 342

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ДОТООД ОРЧНЫ АГААРЫГ

Ц
ЭВЭРШҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

 

Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 324 дүгээр тогтоолоор 3,7 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсаны дагуу нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн анги, танхим, тасалгааг агаар цэвэршүүлэгчээр хангах ажил 2017 оны 12 дугаар сарын 21 өдрөөс хэрэгжиж  эхэллээ.

Энэхүү HEPA шүүлтүүрийн эхний хэсгийг Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль, 108 дугаар цэцэрлэгт өнөөдрөөс эхлэн хүлээлгэн өгсөн ба төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,  нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн,  Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс оролцлоо.    

Ойрын хугацаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн анги, танхимд энэхүү төхөөрөмжийг бүрэн суурилуулах юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ