БЗД-ийн “Ухаалаг Монгол хүүхэд” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
ОГНОО : 2017/12/07 УНШСАН: 1044


Баянзүрх дүүргийн Боловсролын салбарын “
Ухаалаг Монгол хүүхэд” туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх үзүүлэх ажлын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

 

Баянзүрх дүүргийн Боловсролын салбарын “Ухаалаг Монгол хүүхэд” туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх үзүүлэх ажлын арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус дүүргийн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул болон мэргэжилтнүүд, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Баянзүрх дүүргийн ЕБС-ийн захирал, менежерүүд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид оролцлоо.

Тус дүүргийн хувьд сургалтын үйл ажиллагаагаар анхны цахим дүүрэг болж байсан, мөн “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадмыг анхлан санаачлан зохион байгуулж байсан гээд олон зүйлийн анхдагч, санаачлагч, манлайлагч хамт олон юм. Тиймээс энэхүү үзүүлэх ажлынхаа үндсэн агуулгыг “Ухаалаг -Монгол хүүхэд” сэдвийн хүрээнд зангидаж боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүдийнхээ үйл ажиллагаа, амжилт бүтээл, онцлох ажлуудаа нйислэлийн хэмжээнд сурталчилан танилцууллаа.

Туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх энэхүү ажил нь дүүргүүдийн боловсролын хэлтэс бүр төрөөс боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлогын баримт бичигт тусгагдсан ажлуудаас хамгийн үр дүнтэй, шинэлэг, бүтээлч ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэх, бусдадаа тайлагнах, сургууль, цэцэрлэгүүдийн улс нийслэлд түгээн дэлгэрүүлэх онцлох ажлуудтай танилцаж цаашид өөрийн дүүргийн онцлогт тохируулан нэвтрүүлэх боломж бүрдэж байна гэж харж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсээс хэрэгжүүлж байгаа онцлох ажлууд мөн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн тэргүүн туршлагыг “хүүхдийн хөгжил, багшийн хөгжил, хөрөнгө оруулалт, эцэг эхчүүд, олон нийтийн оролцоо, гадаад харилцаа” гэсэн агуулгын хүрээнд боловсролын байгууллагуудын танилцуулга, баримтат кино, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, “Ухаалаг – монгол хүүхэд” лекц, багш хүүхдийн хамтарсан урлаг, спортын үзүүлбэрүүдээр харууллаа. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ