ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2017/11/16 УНШСАН: 535

ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын хоёр дугаар уралдааныг ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, Технологийн дээд сургуулийн дэргэдэх Хүнс, Технологи политехникийн коллеж, Монголын тогооч нарын холбоо, Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран 2 үе шаттай 2017 оны 11 дүгээр сарын 4-өөс 11 дүгээр сарын 11-ны хооронд зохион багууллаа.

Цэцэрлэгийн хоол хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн тогооч нарын дунд зохион байгуулсан уралдааны эхний шатны шалгаруулалтад нийт 9 дүүргийн төрийн өмчийн 155, төрийн бус өмчийн 12 нийт 167 цэцэрлэгийн 177 тогооч хамрагдлаа.

Эхний шатны шалгаруулалтаар шалгарсан 44 тогооч гэрийн даалгаварт /1650 төгрөгт багтаасан цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн иж бүрдэл хоол бэлтгэх/, олгогдсон материалаар шар луувангын зутан шөл, хүрэн манжин алимны зууш, машиндсан махан котлет , үзэмшний шүүс гэсэн төрлөөр хоол хийж өрсөлдөв.

Зууш, шөл, ундаа, үндсэн хоол, гэрийн даалгавар, онолын мэдлэгийн онооны нийлбэр дүнгээр 83,4 оноо авч Зээмаа цэцэрлэгийн тогооч Ч.Ганчимэг тэргүүлж 1-р байрт шалгарлаа.

 

Уралдааны шагналт байр:

1-р байр Зээмаа  цэцэрлэг Ч.Ганчимэг    /Өргөмжлөл, Цом, Алтан медаль 300,000 төгрөг /

2-р байр 138-р цэцэрлэг    Б.Одончимэг  /Өргөмжлөл, Мөнгөн медаль 150,000 төгрөг /

2-р байр 122-р цэцэрлэг  А.Туяажаргал /Өргөмжлөл, Мөнгөн медаль 150,000 төгрөг /

3-р байр 193-р цэцэрлэг  Б.Мөнхсайхан /Өргөмжлөл, Хүрэл медаль 100,000 төгрөг /

3-р байр 98-р цэцэрлэг   И.Ундармаа    /Өргөмжлөл, Хүрэл медаль 100,000 төгрөг /

3-р байрт Улаанбаатар цэцэрлэг Д.Бадамцэцэг /Өргөмжлөл, Хүрэл медаль 100,000 төгрөг /

Тусгай байрт:

-   121-р цэцэрлэг   Ч.Оюунчимэг /Өргөмжлөл /

-   39 -р цэцэрлэг   Н.Баярмаа    /Өргөмжлөл/

-   43-р цэцэрлэг    Ц.Оюунтуул  /Өргөмжлөл/

Уралдааны шүүгчээр:

ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, Технологийн дээд сургуулийн дэргэдэх Хүнс, Технологи политехникийн коллеж, Монголын тогооч нарын холбоо, Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэгийн хамтарсан 8 гишүүнтэй шүүгчийн баг ажиллав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ