“ИХ НҮҮДЭЛ“ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ОГНОО : 2017/11/06 УНШСАН: 266

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛДЫН НЭРЭМЖИТ НИЙСЛЭЛИЙН АВАРГА СУРГУУЛЬ ШАЛГАРУУЛАХ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ“ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга сургууль шалгаруулах өсвөрийн шатарчдын  “ИХ НҮҮДЭЛ” шатрын тэмцээн амжилттай  зохион байгууллагдаж  дүнгээ гаргалаа.

Тус тэмцээний зорилго нь хүүхэд багачуудыг шатрын спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх,  улс эх орон, гадаад дотоодын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцуулан алдаршуулах, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах   зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дүгээр ангийн сурагчдыг хамруулан “Их нүүдэл”  шатрын тэмцээн зохион байгуулдаг.

Тэмцээн   сургуулийн аварга, дүүргийн аварга, нийслэлийн аварга гэсэн  3 үе шаттайгаар явагдсан бөгөөд  нийт 408 шатарчин сурагч оролцож уран нүүдлийг уралдуулж оюун ухаанаараа өрсөлдлөө.

Дүүргүүдээс шалгарсан 94 сургуулийн 2256 шилдэг тамирчин сурагчид төгсгөлийн шатанд өрсөлдөж  1 дүгээр байрыг Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, 2 дугаар байрыг Баянзүрх дүүргийн 33 дугаар дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулиуд тус тус эзэлж бусдыгаа манлайлаа.

Шалгарсан аварга сургуулиудад сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ