НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ОГНОО : 2017/11/01 УНШСАН: 2105

 

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН

УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

 Зорилго: Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн хоол хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох

  1. Хамрах хүрээ:

    Нийслэл төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг тус бүрээс 1 тогооч хамрагдаж болно. Үүнд:

    Баянгол дүүрэг:                 107 цэцэрлэг,  төрийн өмчийн 34, төрийн бус өмчийн 73

    Баянзүрх дүүрэг:               191 цэцэрлэг,  төрийн өмчийн 40, төрийн бус өмчийн 151

    Сүхбаатар дүүрэг:             65 цэцэрлэг,   төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 32

    Сонгинохайрхан дүүрэг:   107 цэцэрлэг,  төрийн өмчийн 44, төрийн бус өмчийн 63

    Чингэлтэй дүүрэг:              55 цэцэрлэг,   төрийн өмчийн 29, төрийн бус өмчийн 26

    Хан-Уул дүүрэг:                 112 цэцэрлэг,  төрийн өмчийн 29, төрийн бус өмчийн 83

    Налайх дүүрэг:                  13 цэцэрлэг,    төрийн өмчийн 7, төрийн бус өмчийн 6

    Багануур дүүрэг:                9 цэцэрлэг,    төрийн өмчийн 9,

    Багахангай дүүрэг:             2 цэцэрлэг, төрийн өмчийн 2 цэцэрлэгийн нийт 661 тогооч

    хамрагдах боломжтой.

     

  2. Зохион байгуулагч байгууллага:

     

  3. Уралдаанд ирэхдээ дараах зүйлийг бүрдүүлэн ирнэ:

    1. Тогоочийн дүрэмт хувцас /малгай, хормогч, гарын алчуур г.м/

    2. Тэмцээний төлбөр тушаасан баримт

    3. Хоол үйлдвэрлэлийн технологийн төрөлд  1 төрлийн зууш, 1 төрлийн шөл, 1 төрлийн үндсэн хоол хийлгэх тул ашиглах багаж хэрэгсэл зэргээ өөрсдөө бэлтгэж ирнэ. /Хутга, заазуур, гампанз, газан плитка, хайруулын таваг, шөлний тогоо г.м/

  4. Уралдааны шагналын төрөл:
  • Нийслэлийн Боловсролын газар
  • ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль
  • Монголын тогооч нарын холбоо
  • Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэг

     

  1. Зохион байгуулагдах хугацаа:

     

    1-р шат:

    2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр

    Нийт тогооч нараас онолын  мэдлэг шалгах сорил авна.

     

    2-р шат

    2017 оны 11 дүгээр сарын 11

    Онолын шалгалтад авсан оноогоор эхний 50 хүртэлх байр эзэлсэн тогооч нар ур чадварын уралдаанд оролцох эрхтэй болно.

     

    Жич: 1-р шатны шалгаруулалтын дүн мэдээг нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим сайтаар мэдэгднэ.

     

  2. Уралдааны төрөл :

     

    1.Гэрийн даалгавар

  • Цэцэрлэгийн 7 хоногийн цэс, технологийн карт бэлтгэх / Илчлэг шим тэжээлийн тооцоо, материалын зардал зэрэг тооцоолсон байх/
  • Бэлтгэсэн цэснээс 1 өдрийн хоолыг бэлтгэн ирэх /Үүнд: зууш, үндсэн хоол, шөл, нарийн боов багтаасан байх/ -1650 төгрөгт багтаасан байна.

     

    2.Олгосон материалаар хоол бэлтгэх

  • Зууш
  • Үндсэн хоол
  • Шөл
  1. Уралдааныг дүгнэх:

    Төрөл тус бүрээр 1-100 хүртэлх оноогоор дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ. Үүнд

  • Онолын мэдлэг шалгах сорил /100 оноо
  • Гэрийн даалгавар /100 оноо/
  • Олгогдсон материалаар /үндсэн хоол, зууш, шөл/ хоол бэлтгэх даавгавар /100 оноо/

     

  1. Зохион байгуулагдах газар :

     

    1-р шат:  Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр 10:00 цагт эхэлнэ

    2-р шат: ШУТИС-ийн Номын сангийн 1 дүгээр давхрын зоогийн газар

     

  2. Уралдааны шүүгч:

    ШУТИС, ҮТС, Монголын тогооч нарын холбоо, Хоолзүй, шим тэжээлийн Монголийн нийгэмлэгийн  мэргэжилтэн, багш нар шүүгчээр ажиллана.

  3. Уралдаанд оролцогч тогооч нарыг бүртгэх:

    Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэг нь оролцогчдыг бүртгэх асуудлыг хариуцан ажиллана. Бүрдүүлэх материал:

     

    • Иргэний үнэмлэх, 3Х4 хэмжээний зураг 2 хувь,
    • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, хуулбарын хамт
    • Байгууллагын тодорхойлолт
    • Эрүүл мэндийн дэвтэр
    • Бүртгэлийн хураамж 10.000₮ төлсөн баримт

      Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэгийн дансанд  /Голомт банк 1170000142 ХШСМ нийгэмлэг/ тушаасан байна.

       

      Бүртгэл 2017 оны 11 дгээр сарын 2, 3-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Залуучууд зочид буудлын замын эсрэг талд, GB төвийн  2 давхарт 201 тоотод  явагдана.

        

Нийлбэр дүнгээр тогооч нарыг байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:

  • 1-р байр 1 тогооч –Шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал
  • 2-р байр 2 тогооч - Мөнгөн медаль, мөнгөн шагнал
  • 3-р байр 3 тогооч - Хүрэл медаль, мөнгөн шагнал

 

Тусгай байр 3 /Гэрийн даалгаврын оноог гол үзүүлэлт болгоно/


 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ