“ОХИДОД ЭЭЛТЭЙ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ОГНОО : 2017/10/31 УНШСАН: 571

“ОХИДОД ЭЭЛТЭЙ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ”

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

Үндэслэл:

 

Дэлхий даяар жил бүрийн 10 сарын 15-ныг “Гар угаах өдөр”, 11 сарын 19-ныг “00-н өдөр” хэмээн нэрлэж, гараа савандаж угаах болон ариун цэврийн байгууламжаа сайжруулахын ач холбогдлыг олон нийтэд сурталчилдаг билээ. Монгол улсад ч төр, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран  эдгээр өдрүүдийн хүрээнд сургалт нөлөөллийн олон талт арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн Боловсролын Газар, “WASH Action” ТББ, Монос косметик “Санитас” брэндтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд ариун цэврийн өрөөгөө охидод ээлтэй болгон сайжруулах уралдааныг зарлаж байна.

 

Зорилго:

 

Ерөнхий боловсролын сургуулийн "Охид"-н ариун цэврийн байгууламжийг тэдний онцгой хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах замаар цэцэрлэг, сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн норм, шаардлагыг хангах

 

Хамрах хүрээ:

 

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд

 

Хугацаа:

 

2017 оны 10-р сарын 15- 11-р сарын 15-ныг хүртэл

 

Сайжруулсан АЦБ-д тавигдах шаардлага:

 

  • Хаалга, цоож, өлгүүр, тавиур, тагтай хогийн сав, гар угаах савантай байх
  • Тусгай тэмдэг тэмдэглэгээтэй байх,
  • Онцгой шаардлага гарсан үед охид хувцсаа солих болон угаах, ариун цэврийн хэрэглэлээр хангагдах боломжтой байх,
  • Охидын эрүүл ахуйн зөв ойлголт, мэдлэг олгох самбар, стикер байрлуулсан байх,
  • Өөрсдийн нөөц боломжийг ашигласан байх
  • Тогтвортой, байнгын ажиллагааг хангасан байх
  • Шинэлэг болон өвөрмөц шийдэл санаа, санаачлага гаргасан байх зэрэг шаардлагууд тавигдана.

 

Дүгнэх журам:

 

Уралдаанд оролцогч сургуулиуд заасан хугацаа буюу 11-р сарын 15-ны дотор ариун цэврийн байгууламжийг сайжруулсан талаарх товч мэдээлэл болон АЦБ-ийн сайжруулалтын өмнөх болон дараах зургийг (бичлэг) info@washaction.mn хаягаар доорх мэдээллийн хамт ирүүлнэ. Үүнд:

 

  • Сургуулийн нэр, хаяг
  • Холбогдох албан тушаалтын нэр
  • Холбоо барих утасны дугаар

 

Шалгаруулах явц:

 

  • Сургуулиудаас АЦБ-аа охидод ээлтэй байдлаар сайжруулалт хийсэн талаар мэдээлэл хүлээж авна
  • Сургуулиудын мэдээллийг Фэйсбүүк хуудсанд байрлуулж, олон нийтэд танилцуулна, санал авна
  • Уралдааныг шалгаруулах тусгай комисс сургуулиудаар явж, хийсэн ажилтай танилцана
  • АЦБ-аа охидод ээлтэй байдлаар хамгийн сайн сайжруулалт хийсэн 4 сургуулийг шалгаруулж, олон нийтэд сурталчилна,
  • Өдөрлөг зохион байгуулж, шагнал гардуулна.

 

Шагнал урамшуулал:

 

1-р байр: Сургуулийн 1 жилийн савангийн хэрэгцээ, өргөмжлөл /1 сургууль/

2-р байр:  Сургуулийн 6 сарын  савангийн хэрэгцээ, өргөмжлөл /1 сургууль/

Тусгай байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл /2 сургууль/

 

 

Холбоо барих:

330368, 88029087,99828309

Сэтгэгдэл
Шинэ мэдээ