НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДУНД ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2017/10/24 УНШСАН: 436
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДУНД ЯВГАН АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нийслэлийн боловсролын байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаараа нийгэмд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах, спорт аяллын төрлөөр хичээллэх, явган аяллын шилдэг багт тамирчдыг шалгаруулах, сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Боловсролын газрын даргын удирдамжаар боловсролын салбарын удирдах ажилтнуудын дунд “Хайрхан” явган аяллыг амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төвийн 6 дүүргийн захирлуудаас бүрдсэн 120 гаруй удирдах ажилтнууд дунд зохион байгуулагдсан бөгөөд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагаараа нийгэмд болон байгаль хамгаалахад чиглэсэн ажлуудыг санаачлан хийгдэж байгаагаараа онцлог юм.